Воллейбол

Волейвол нь олимпийн наадамд ордог спортын төрөл юм. Волейволыг хоёр багаас тус бүр зургаан хүн тоглодог байна. Баг тус бүр волейволын дүрмийн дагуу өөрийн талбайд бөмбөг унагахгүйн хичээн эсрэг багаасаа илүү оноо авахаар өрсөлдөн тоглодог. Волейволын дүрмийг тайлбарлавал: хэрвээ бөмбөг өөрийн нь талбайд унавал тус баг оноогоо алдана. Хэрвээ бөмбөг А багийн торонд хүрвэл Б баг оноог авна. Бөмбөгийг заавал торон дээгүүр давуулж цохиж эсрэг багийг алдуулж байж оноогоо өөрийн багт авна. 
Аль баг нь хожихийг оноогоор шийдэх бөгөөд түрүүлж 25 оноог авсан баг тухайн сетэд хожно. Гурван сет дараалан түрүүлж 25 оноо авч чадсан баг тухайн тоглолтонд хожно. Бөмбөгийг торон дээгүүр давуулж довтолгоо хийхдээ хамгийн ихдээ 3 тоглогчийн гар дамжуулан хийдэг. Тоглогчид ихэвчлэн гар болон бугуйгаар бөмбөгийг цохиж тоглох бөгөөд биеийн аль нэг хэсгээр цохих буюу түлхэж болно. Волейвол үүсснээс хойш түүний дүрэм болон тоглогчдийн ур чадвар (пасс хийх, блок тавих, цохих) улам боловсронгуй болсоор байна. 
1895 оны 2 сарын 9-нд АНУ-ын Массачисетс мужийн Виллъям Ж.Морган хэмээх “МИНТОНАТ” хэмээх шинэ тоглоомыг нээжээ. Энэ шинэ тоглоом нь теннис болон гар бөмбөгтэй олон талаар ижил байжээ. Өөр нэгэн спортын төрөл болох сагсан бөмбөгийг Массачисетс мужийн хүмүүс 4 жилийн өмнөөс мэддэг болоод байжээ. Минтонат буюу волейвол нь сагсан бөмбөгөөс хойно спортын түүхэнд орж ирсэн боловч спортын нэг гол хэсэг болон хөгжжээ. 
Волейволын эхний дүрмийг Виллъям Ж.Морган дараах байдлаар тодорхойлжээ. 
• 1,98 м өндөр тортой, 25*50 пит буюу 7,6*15,2 м2 талбайд 6н тоглогч 6н тоглогчийн эсрэг тоглоно. 
1900 онд АНУ-аас анх гадаад улс руу буюу Канадад волейвол шилжин оржээ. 1947 онд “ОЛОН УЛСЫН ВОЛЕЙВОЛЫН ХОЛБОО” үүсгэн байгуулагджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1949 онд эрэгтэйчүүдийн төрөлд болж байсан бол 1952 онд эмэгтэйчүүдийн төрөлд болж байжээ. Одоогийн байдлаар дэлхийд Бразил, Европ (ялангуяа Итали, Голланд, Зүүн Европ-д 1980 оноос хойш ), Орос болон Азид өргөн дэлгэрсэн байна. 1942 оны Парисын олимпод анх волейволын төрөл нэмэгдэн орж байжээ. Энэ үед волейволыг зөвхөн АНУ-гийн спорт хэмээн эсэргүүцэл болж байжээ. Хожим нь олон улсын волейволын холбоо байгуулагдсан юм. 
ВОЛЕЙВОЛЫН ДҮРЭМ 
Волейволын талбай: 


Волейволын тоглолтын талбай нь 18м урт, 9м өргөн байдаг. Эрэгтэй тамирчдийн тоглох талбайн торны өндөр 2,43м байдаг бол эмэгтэй тамирчдийнх 2,24м байдаг. (Торны өндрийн хэмжээ нь тоглогчдийн наснаас шалтгаалан өөр өөр байдаг) 
Торны хоёр талын 3м доторх талбайг аль ч баг нь “довтлолтын бүс” гэдэг. Энэ 3м зайг өөрөөр 10алхам газрыг “буцах шугам” мөн “нүүрний шугам” гэж хуваадаг. 


Волейволын талбай 3н өөр хэсгээс бүрдэнэ. Үүнд: дараалуулан дугаарлаж “1”-ээс эхлэн дугаарлан уг талбайд тухайн тоглогч тоглоно. Оноо авсны дараа багийн гишүүн (тоглогч) нар зөв эргэн дараагийн байрандаа очино. Жишээлбэл: “2” тоглогч “1”-н байранд ирэх бол “1” тоглогч “6”-н байранд очино. Тоглолтын талбайг хүрээлэн байгаа зайг “чөлөөт бүс” гэх бөгөөд багадаа 3м өргөн уг талбайд тоглогч тоглолтын эхлүүлэх ба тухайн бүсэд багтаж тоглоно. Бүх шугам болон довтлолтын бүсийг тодотгон тэмдэглэдэг бөгөөд үүнээс үүдэн шугам болон бүсийг ялган таньдаг. Бөмбөг эсрэг багийнхаа довтолгооны талбайд орж ирэхийг “дотор” гэдэг. 

Бөмбөг: 

Зураг №3. Волейволын бөмбөг 
Олон улсын волейволын холбооноос гарсан шийдвэрээр волейволын бөмбөг нь бөөрөнхий, савхи болон синтитек савхиар хийгдсэн, 65-67 см тойрогтой, 260-280грамм жинтэй, доторх даралт нь 0,30-0,325 кг/см2 байх ёстой байна. 

ТОГЛОЛТЫН ДҮРЭМ 
Баг бүхэн 6н тоглогчоос бүрдэж байх ёстой. Тоглолт эхлэхэд багийн гишүүн бүр өөрийн байраа эзэлсэн байх хэрэгтэй. Тоглогч тоглолтыг эхлүүлэн бөмбөгийг агаарт хөөргөн цохиж эсрэг багийн талбайд тор давуулан оруулна. Эсрэг багаас тоглогч бөмбөгийн аван тухайн багийн тоглогчид 3-аас олонгүй дамжуулалттайгаар буцаан эсрэг багийн талбайд торыг давуулан бөмбөгийг оруулна. Тоглолтын нэг үед түрүүлж 25 оноо авсан баг тухайн үеийн ялагч болно. 3 үе дараалан 25 оноог түрүүлж авсан баг тухайн тоглолтын ялагч болдог. 

No comments:

Post a Comment